
Арга хэмжээг санаанаас тайз хүртэл
Бид хөтөлбөр, тайзны дизайн, тохижилт, LED дэлгэц, дуу, гэрлийн тоног төхөөрөмж, гэрэл зураг, видеог нэг багаар хариуцаж, таны арга хэмжээг эхнээс нь дуустал гүйцэтгэнэ.

Нэг гэрээ, нэг баг, бүх ажил
Хөтөлбөр, найруулга
Хөтөлбөрийн цагийн хуваарь, тайзны болон үзүүлбэрийн найруулга.
Төлөвлөлт, зохион байгуулалт
Байршил сонголт, заалны план зураг, ажлын төлөвлөгөө, хуваарь.
Тайзны дизайн
Тайзыг бодит хэмжээгээр нь 3D зургаар гаргаж, урьдчилан харуулна.
Тохижилтын дизайн
Заал, ширээ, орц, фото буланг нэг хэв маягаар шийднэ.
Тайз, тоног төхөөрөмжийн түрээс
LED дэлгэц, дуу, гэрэл, тайз, трасс. Суурилуулалт, операторын хамт.
Тохижилтын гүйцэтгэл
Зурсан дизайнаа яг тэр чигээр нь газар дээр нь угсарч гүйцэтгэнэ.
Гэрэл зураг
Таны арга хэмжээний дурсамжит мөч бүрийг тод, чанартай зургаар мөнхөлнө.
Видео контент
Шууд дамжуулалт, after movie, дрон болон кран камерын бичлэг.
Дэлгэцийн контент
Арга хэмжээнд тань зориулсан дэлгэцийн контент, дууны найруулга.
Зурсан зургаараа гүйцэтгэнэ
Бүх төрлийн тайз, тохижилтын дизайныг бодит хэмжээгээр нарийн гаргаж, яг тэр чигээр нь гүйцэтгэнэ.




Тайзны бүх тоног төхөөрөмж түрээсээр
LED дэлгэц
Fabulux брэндийн, өндөр контрасттай, тод дүрслэлтэй LED дэлгэц.
Дууны систем
Дэлхийн нэртэй дуучдын хэрэглэдэг мэргэжлийн дууны төхөөрөмж.
Гэрэлтүүлэг
Гайхалтай гэрлийн шоу бүтээх мэргэжлийн гэрэлтүүлэг.
Тайз, трасс
Бүх төрлийн арга хэмжээнд зориулсан тайз болон трасс каркас.
Өөрийн тоног төхөөрөмжтэй болъё
LED дэлгэц, дуу, гэрлийн тоног төхөөрөмжийг захиалгаар импортлон нийлүүлж, суурилуулж, засвар үйлчилгээг нь хариуцна.

Гадна LED дэлгэц
IP66, 8,000 nits хүртэл гэрэлтэлт. Нар, бороонд тэсвэртэй.

Дотор LED дэлгэц
Хурлын танхим, тайз, шоурүүмд зориулсан нарийн пикселтэй дэлгэц.

Мэргэжлийн өсгөгч
DSP тохиргоотой, тайз, концертод зориулсан өсгөгч.

Чанга яригч, line array
Заал, талбайн хэмжээнд тохируулсан дууны систем.
- Сонголт хийх зөвлөгөө
- Захиалгаар нийлүүлэлт
- Суурилуулалт
- Засвар үйлчилгээ
Бидний хийсэн арга хэмжээнүүд


Хуримын ёслол
Тэрэлж зочид буудал · Бүрэн тохижилт
Шинэ жилийн үдэшлэг
Улаанбаатар зочид буудал · Хүлээн авалтын тохижилт
Ойн баяр
Сүхбаатар дүүрэг · Бүрэн тохижилтХүсэлтээс арга хэмжээ хүртэл
Хүсэлт
Огноо, байршил, зочдын тоо, хүсэж буй хэв маягаа хэлнэ.
Үнийн санал
Тоног төхөөрөмж, дизайн, багийн бүрэлдэхүүнтэй санал илгээнэ.
Гэрээ
Ажлын хамрах хүрээ, хуваарь, төлбөрийн нөхцөлөө баталгаажуулна.
Бэлтгэл
Тайз, тохижилтын дизайн, контент, сургуулилт, угсралт.
Арга хэмжээ
Газар дээр нь баг, операторууд бүрэн ажиллаж, дуустал хариуцна.
Тайзны ард ажилладаг хүмүүс
Найруулагч, дизайнер, инженер, гэрэл, дууны операторууд, зураглаачид нэг багт ажилладаг тул ажил хооронд гацахгүй, хариуцлага нэг дор байна.
Арга хэмжээгээ ярилцъя
Маягтыг бөглөвөл бид ажлын 1 өдөрт багтаан холбогдоно. Яаралтай бол шууд залгаарай.
- Хаяг
- Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 17-р хороо, King Tower 129-200-4
